Грийн покет хөгжил ХЗХ-ны танилцуулга

Орхон аймгийн иргэддээ санхүүгийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэхээр байгуулагдсан. Бид гишүүддээ санхүүгийн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх, санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, мөн хадгаламжийн болон зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээг мэргэжлийн, хариуцлагатай, гишүүдийнхээ цаг хугацааг хэмнэсэн, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж байна.

 

  • 2025.08.02

    Бүх гишүүдийн үүсгэн байгуулах хурал

    Банкны санхүүгийн болон бусад бизнесийн салбарт ажиллаж байсан туршлагатай мэргэжилтнүүд Орхон аймгийнхаа иргэдэд санхүүгийн үйлчилгээ үзүүлэхээр эвлэлдэн нэгдэж хадгаламж зээлийн хоршоо үүсгэн байгуулах бүх гишүүдийн анхдугаар хурлыг хийсэн.

  • 2025.08.14

    Хуулийн этгээдийн бүртгэл

    Үүсгэн байгуулах хурлаар Грийн покет хөгжил буюу Ногоон хэтэвч хөгжил гэсэн нэрээр хуулийн этгээдийн бүртгэлд бүртгүүлэн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан.

  • 2025.10.23

    Тусгай зөвшөөрөл

    Санхүүгийн зохицуулах хорооны 2025.10.23-ны өдрийн 428-р тогтоолоор Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө авсан.

  • 2025.11.17

    Үйл ажиллагаагаа эхэлсэн

    Одоо нийт 20 гаран гишүүнтэй үйл ажиллагаагаа эхлэн ажиллаж байгаа бөгөөд Тэргүүлэгчдийн зөвлөлд 3 гишүүн, Хяналтын зөвлөлд 3 гишүүн, Зээлийн хороонд 3 гишүүн, Ажлын албанд 2 хүний орон тоотойгоор ажиллаж байна.