Мэндчилгээ
“Грийн покет хөгжил” хадгаламж зээлийн хоршооны нийт гишүүд, хамтран ажиллагсад та бүхний энэ өдрийн амар амгаланг эрин мэндчилье.
Сүүлийн жилүүдэд тогтвортой өсөж, хөгжиж байгаа санхүүгийн салбарт манай хадгаламж зээлийн хоршоо Банк, санхүүгийн салбарын туршлагатай, мэргэжлийн баг хамт олныг бүрдүүлэн ажиллаж байгаа ба бид Орхон аймгийн иргэд, жижиг дунд бизнес эрхлэгч байгууллагуудад санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулахыг зорин ажиллаж байна.
Бид компанийн зөв засаглалын зарчмыг баримталж, байгууллагын бүхий л түвшинд эрсдэлгүй, хариуцлагатай, харилцан уялдаатай, чанартай, мэргэжлийн ёс зүйтэй үйл ажиллагааг дээдэлж, гишүүд, харилцагчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хурдан шуурхай, мэргэжлийн өндөр түвшинд үзүүлж, та бүхний үргэлж ХАРИУЦЛАГАТАЙ ТҮНШ байх болно.
Одоо нийт 20 гаран гишүүнтэй үйл ажиллагаагаа шинээр эхлүүлж байгаа бөгөөд Тэргүүлэгчдийн зөвлөлд 3 гишүүн, Хяналтын зөвлөлд 3 гишүүн, Зээлийн хороонд 3 гишүүн, Ажлын албанд 2 хүний орон тоотойгоор ажиллаж байна.
Бидэнд зорилго, алсын хараатай үнэт зүйлс бий
Эрхэм зорилго
Бид гишүүддээ шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж найдвартай санхүүгийн зөвлөх нь байх болно.
Алсын хараа
Бүх санхүүгийн зах зээлд шинэлэг бүтээгдэхүүн, технологийг нэвтрүүлж гишүүдийнхээ итгэлт түнш нь байх болно.
Үнэт зүйл
Бид хариуцлагатай найдвартай гишүүн төвтэй үйлчилгээг үзүүлнэ. Гишүүд та бүхний зорилго бидний зорилго байх болно.
Итгэл даана
Бид мэргэжлийн, хариуцлагатай, харилцагчийнхаа цаг хугацааг хэмнэсэн, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж байна.
Манай хадгаламж зээлийн хоршоо нь банк, санхүүгийн байгууллагад ажилласан олон жилийн туршлагатай боловсон хүчин, дэвшилтэд техник технологи, салбарын чиг хандлагаа тогтмол судалж буй мэргэжлийн багийн нэгдлээр харилцагч гишүүн бүрийн хэрэгцээг үнэн зөвөөр ойлгож, санхүүгийн найдвартай үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ танд өгсөн итгэлийг бодитоор дааж биелүүлэхийг эрхэм зорилгоо болгодог.
- Мэргэжлийн баг хамт олон
- Өндөр хариуцлагатай
- Түргэн шуурхай үйлчилгээ
- Дэвшилтэд технологи
- Найдвартай үйлчилгээ
- Мэргэжлийн ёс зүйтэй
